Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦХХХ-ны сайд Н.Учрал, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар хамтран ажиллах талаар ярилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦХХХ-ны сайд Н.Учрал, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар хамтран ажиллах талаар ярилцлаа
ЦХХХ-ны сайд Н.Учрал, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар хамтран ажиллах талаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах