ЦХХХЯ: Биеийн тамир, спортын улсын хороонд хугацаатай үүрэг өглөө
Авлигын эсрэг "Шилэн" ажиллагааны хүрээнд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа юм.
Мэдээллийн алба

Энэ хүрээнд Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж хугацаатай үүрэг өглөө.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.