Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны талаар сургалт зохион байгууллаа

Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийг байгалийн гамшиг, гэнэтийн хүчин зүйлд бэлэн байлгах, холбогдох мэдлэг олгох, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны чадавх бэхжүүлэх" сэдэвт сургалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сантай хамтран” Улаанбаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны талаар сургалт зохион байгууллаа
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны талаар сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийг байгалийн гамшиг, гэнэтийн хүчин зүйлд бэлэн байлгах, холбогдох мэдлэг олгох, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны чадавх бэхжүүлэх" сэдэвт сургалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сантай хамтран” Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтаар байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн байх, даван туулах, цоцрол ба байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлийн менежмент, байгалийн гамшиг, гэнэтийн хүчин зүйлд нийгмийн хамгааллын бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар мэдлэг ур чадвар олгох юм.

Нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох салбар яам болон газруудын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцож байна.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах