Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цодгор хүү 2024" тэмцээн эхэллээ

Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд зорилготой зохион байгуулагддаг “Цодгор хүү-2024” тэмцээн эхэллээ.

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цодгор хүү 2024" тэмцээн эхэллээ
"Цодгор хүү 2024" тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд зорилготой зохион байгуулагддаг “Цодгор хүү-2024” тэмцээн эхэллээ.

Тэмцээнд 27 сургууль, цэцэрлэгийн 200 хүүхэд 4 насны ангилалд өрсөлдөж байна.

"Цодгор хүү-2024” тэмцээнийг хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон 33 дахь жилдээ зохион байгуулж байна.

Аймгийн Шатрын холбоо, Цодгор хүү-2024” тэмцээнийг хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон 33 дахь жилдээ аймгийн Шатрын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Улсын аваргад оролцох эрх авна.

Хуваалцах