“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалт боллоо
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлагтай хамтран Улаанбаатар хотноо 2018 оны 08 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын
Мэдээллийн алба

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлагтай хамтран Улаанбаатар хотноо 2018 оны 08 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.
Тус сургалтыг Японы Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш, ЦЭК-ын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нар Цацрагийн үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн тунгийн чадал, хэмжилтийн багаж ашиглах зарчим, цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Eye Act программ ашиглан цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийх арга, ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, цацрагийн бохирдлын хэмжилт, ариутгал цэвэрлэгээ хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмж ажиллуулах талаар хичээлүүдийг үзэж судлан, цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, хариу арга хэмжээг авах, холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах дасгал, сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.
Сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн 05-р анги, Цагуур, орчны шинжилгээний газар, Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 19 байгууллагын 25 төлөөлөл оролцов.
Дашрамд дуулгахад тус сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангах төдийгүй Япон Улсын Атомын энергийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт юм байна.


















