Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Цөмийн энергийн салбар ухаалаг төхөөрөмжтэй боллоо

Эдгээр байгууллагууд дээрх электрон цацраг хэмжигчийг ашиглахдаа Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ тохируулгын лабораторид баталгаажуулж ашиглах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн энергийн салбар ухаалаг төхөөрөмжтэй боллоо
Цөмийн энергийн салбар ухаалаг төхөөрөмжтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Цөмийн энергийн салбарт цацраг хэмжигч ухаалаг төхөөрөмж нэвтрүүллээ. DoseRAE 2 хэмээх энэ багаж нь цацрагтай ажиллагч хэр хэмжээний тун авч байгааг шууд мэдэх давуу талтай. Хуучин хэрэглэж байсан цацраг хэмжигч буюу дозиметр нь цацрагтай ажиллагч хэр хэмжээний цацрагийн тун авч байгаагаа лабораторид хэмжүүлсний дараа мэдэх боломжтой байсан.

Энэхүү төхөөрөмжийг Цөмийн энергийн газраас Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн үндэсний хүрээлэн, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Төрийн бус байгууллагуудын зарим төлөөллүүдэд гардууллаа. Эдгээр байгууллагууд дээрх электрон цацраг хэмжигчийг ашиглахдаа Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ тохируулгын лабораторид баталгаажуулж ашиглах юм.

Хуваалцах