Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ

МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ Японы цөмийн энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач ноён Акихидэ Хидака тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ
Цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ Японы цөмийн энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач ноён Акихидэ Хидака тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцаж, сургагч багш бэлтгэх хөтөлбөртэй танилцав.

Дэд дарга Б.Бат-Эрдэнэ Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын Стандартыг тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн удирдагч Де Пау Хенк-г хүлээн авч уулзлаа. Төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах, сургалтад хамруулах, судалгаа хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2015 он дуустал хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хуваалцах