Цөмийн хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байна
Монгол Улс 2010 онд "Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-д гишүүнээр элссэн байдаг. Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад 10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улс 2010 онд "Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-д гишүүнээр элссэн байдаг. Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад 10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Төсөл бүрийг хариуцан ажиллаж буй зохицуулагчидтай хийх уулзалтыг өчигдөр Цөмийн энергийн газарт зохион байгууллаа.
Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжих явцад цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах боломжтой аж. Тухайлбал, "Мутацийн селекц ба тогтвортой хөгжил" төсөл хэрэгжсэнээр гол үр дүн нь Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин, хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах ажээ.


















