Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цөмийн технологийн энхийн хэрэглээг зөвөөр ойлгуулахыг зөвлөлөө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн технологийн энхийн хэрэглээг зөвөөр ойлгуулахыг зөвлөлөө
Цөмийн технологийн энхийн хэрэглээг зөвөөр ойлгуулахыг зөвлөлөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.

Тус газрын дарга Н.Тэгшбаяр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар таницууллаа. Манай улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагт гишүүн орноор элсэж, тус Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосныг, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны болон бүсийн гэрээний төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлж, 92 хувийн амжилт гаргасныг Олон Улсын атомын энергийн агентлагаас өндрөөр үнэлснийг онцолсон юм.

Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрыг 50 жилийн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт хийж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг өндрөөр үнэлээд, цаашдаа монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө цөмийн технологийн энхийн хэрэглээний талаар олон нийтэд зөв ойлголт бий болгоход анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Хуваалцах