Цөмийн технологиор хавдрыг эсийн түвшинд оношлоно
Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн
Мэдээллийн алба

Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой боллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлжээ.
ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношлогооны аппаратыг авсан байна.
Энэхүү аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Цөмийн технологийн энхийн хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношлогооны төрөл нэмэгдэж чанар гурав дахин сайжрах юм.


















