Цусан эвэр хилээр нэвтрүүлэхийг завдаад баригдлаа
Дээрх иргэд нь улсийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг дээрх иргэд нь улсийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч зөрчил гаргасан иргэдийг Хилийн тагнуулын газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Мэдээллийн алба

Хилийн 0108 дугаар ангийн төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 11-ний өдрийн Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэрэгний дөрөвдүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг үйлчлэгч Доржпүрэвийн Урангуа, Ганболдын Ариунтуул, мөн галт тэрэгний зургаадугаар вагоны долоодугаар купенд 705 гр бугын цусан эврийг БНХАУ-ын иргэн Wang Jikui, Yan Zhiliang, Wang Jun, Vi Song нар нь тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Уг үйлдлийг тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн ахмад Ч.Түмэн-Од, ахмад Д.Давхарбаяр, байлдагч М.Оргил, байлдагч Б.Бат-Оргил, байлдагч П.Түвшинбаяр нар илрүүлэн саатуулсан байна. Дээрх иргэд нь улсийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг дээрх иргэд нь улсийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч зөрчил гаргасан иргэдийг Хилийн тагнуулын газар үргэлжлүүлэн шалгаж байна.


















