Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно

Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн иргэд мотоцикл, мопед унах нь ихэсдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно
ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно. Зураг: МҮОНРТ

Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн иргэд мотоцикл, мопед унах нь ихэсдэг. Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл, мопедын жолооч нарт дараах зүйлсийг анхаарууллаа.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:

Мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.

Мотоцикл жолоодож яваа үед суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно.

Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

Хуваалцах