Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТТӨ-тэй нийт тохиолдлын 58.3 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

Улсын хэмжээнд 7-р долоо хоногийн байдлаар амбулаториор 203,513 хүн үйлчлүүлсний 11,118 нь ТТӨ буюу 5.5 хувийг эзэлж, 10,000 хүн амд 36.3 тохиолдол бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТТӨ-тэй нийт тохиолдлын 58.3 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна
ТТӨ-тэй нийт тохиолдлын 58.3 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 7-р долоо хоногийн байдлаар амбулаториор 203,513 хүн үйлчлүүлсний 11,118 нь ТТӨ буюу 5.5 хувийг эзэлж, 10,000 хүн амд 36.3 тохиолдол бүртгэгдсэн байна.

ТТӨ-тэй нийт тохиолдлын 82.3 хувь нь 15, үүнээс 58.3 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байгаа боловч 25-аас дээш насанд өвчлөл, хүндрэл нэмэгдэж (+2 хувь) байна.

Архангай (11.2) аймаг ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна. Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 13.8 хувь, Улаанбаатар хотын 9 дүүргийн дуудлагын дундаж 31.5хувь, аймгуудын дундаж 20.2хувь, ЯТТ-ийн дуудлагын 3.3хувь нь ТТӨ-ий шалтгаантай байна.
Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ (амьсгалын замын цочмог хүнд халдвар)-тай эмчлүүлэгсэд 13.3 хувийг эзэлж, тэдгээрийн 66.8 хувийг 4 хүртэлх, үүнээс 32.4 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.

9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон УХТЭ, ТТАХНЭ,ТЗНЭ Цэргийн төв эмнэлгүүдэд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 722 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас АЗЦХХ нь 74.6 хувь (539)-ийг эзэлж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус, бусад АЗСВ, риновирус, аденовирус, короновирус тус тус орчилд байна.

Сэргийлнэ үү!ХӨСҮТ, ТҮН

Хуваалцах