Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт /Эхний хэсэг/
1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн энэхүү монгол оноолтыг Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд,
Мэдээллийн алба

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн энэхүү монгол оноолтыг Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, 2014 оны 6, 7, 8-р саруудад "Өдрийн сонин"-ы 9 дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан бөгөөд удахгүй болох Төрийн Хэлний Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа юм.
Энэхүү жагсаалтыг олны хүсэлтийн дагуу цахим сүлжээнд анх удаа оруулж байна. Та бүхэн саналаа зөвхөн бичгээр, "14200 Улаанбаатар хот, 20А, ш/х-9, Соѐлын төв өргөө-404, 417, ТХЗ-ийн Ажлын албанд" гэсэн хаягаар 2014.12.15-ны өмнө ирүүлж болно.
ТХЗ-ийн Ажлын алба
ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ГАДААД ҮГСИЙН
МОНГОЛ ОНООЛТ
№ Гадаад үг (Монгол дуудлага, бичлэгийн заншлаар авав) ТХЗ-д оруулах хувилбар Таны санал 1 2 3 4 1 Авангард Шинэ (урлагт), толгой, манлай, тэргүүн 2 Авантюризм Түрэмгий, хэрцгий 3 Аватар Тэнгэрийн элч, аврагч 4 Авизо Мөнгөний шилжүүлэг 5 Автоген Хийн гагнуур 6 Автономи Өөртөө засах, тусдаа, ангид 7 Авторитаризм Нэг хүнийг тахин шүтэх дэглэм 8 Агапэ Анхны дурлал, бурханы хайр, гэгээн хайр, ариун хайр, эхийн хайр 9 Агент Бие төлөөлөгч 10 Агентлаг Товчоо, газар, хэлтэс 11 Агрегат Эд анги 12 Агроном Агрономч, тариалан зүйч 13 Агротехник ХАА-н техник 14 Агрофермер Мал, газар тариалангийн аж ахуй эрхлэгч, малчин, тариаланч 15 Администратор Удирдагч (зах зээл), зохицуулагч (техник) 16 Айкью (IQ) ОЦ /Оюуны цараа/ 17 Айлтес (IELTS) АХЕШ /Англи хэлний ерөнхий шалгалт/ 18 Ай-Эс-Би-Эн (ISBN) ОУНБ /Олон улсын номын бүртгэл/ 19 Ай-Эс-Оо (ISO) ОУСтБ /Олон улсын стандартчиллын байгууллага/ 20 Академи Академи 21 Академик Эрдмийн, онолын, сонгодог 22 Академич ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич 23 Аккредитив -Тохоон томилогдсон, төлөөлсөн - Идэвхитэй /мөнгөн/ хөрөнгө
24 Аккумлятор Цахилгаан хураагуур, шингэн цэнэг, шингэн зай 25 Актив Нийт хөрөнгө 26 Акц Хувьцаа 27 Акцент Өргөлт, хазгай аялга 28 Алгоритм Мөрдлөг, журам 29 Аллерги Харшил 30 Алое Зуун наст 31 Альбом Цомог 32 Альт Эрдүү хоолой 33 Альтернатив -Шинэ сонголт, -Ухралт 34 Альцгеймерийн өвчин Ой ухааны саатал, зөнөгрөл, муйх, мартах 35 Альянс Холбоо, эвсэл 36 Амбици Нэр алдарт дурлах, эрх ашиг, ашиг сонирхол 37 Амбулатор Төрөлжсөн эмнэлэг /гадуур эмчилдэг төрөлжсөн, жишээ нь шүдний э./ 38 Амнисти Уучлал, өршөөл 39 Аналитик Задлаг, эргэцүүлэл сайтай 40 Аналог Адил, төстэй, тэр чигээр нь дамжуулах /ТВ/ 41 Анархист Дур зоргоороо авирлах (үзэл), засаггүй, төргүй, төр засгийг үл зөвшөөрөх үзэл, түрэмгий үзэл 42 Анатоми Биеийн бүтэц, бүтэцзүй 43 Андерайт, андерайтер Баталгаажуулах, нотлох 44 Андройд Ухаалаг (цахим технологид), ой сайтай 45 Анкет Мэдүүлэг, асуулга, биеийн байцаалт 46 Анонс Зарлал, танилцуулга, сурталчилгаа 47 Анплагед Жинхэнэ, биет, бодит
48 Апликэшн Хөтөлбөр, программ, мөрдлөг 49 Аппарат Апраат, төхөөрөг 50 Арбитр Зарга таслаач 51 Арбитраж Хөндлөнгийн шүүх 52 Аренда Түрээс 53 Арк Нуман хаалга, 54 Артвизм /Арт + Актвизм/ Шинэ урлаг, ШУР 55 Артер Артер, тараагуур судас, амин судас 56 Артишок Заруул 57 Архитектор Уран барилгач 58 Архитектур Уран барилга 59 Ассоциаци Холбоо, нэгдэл, эвлэл 60 Асфальт Цардмал (зам) 61 Атопийн дерматит Тууралт, туурлага (анагаах) 62 Аттач (attach) Хавсралт /цахим/ 63 Аттачлах Хавсаргах 64 Аттестат Гэрчилгээ 65 Аудит Санхүүгийн шалгалт 66 Аудитор Санхүүгийн шалгагч 67 Аукцион Дуудлага худалдаа 68 Аура Төрмөл хуяг, хуяган бие, гэрлэн хуяг 69 Аутизм Ганцаардлын өвчин, доѐн 70 Аутсайдер Гадны хүн, үл хамаарагч 71 Аутсорсинг Боломжит 72 Аэробик Айзамт дасгал 73 Аэродром Онгоцны буудал 74 Баар Уушийн газар 75 Бабит Бабит, өндөр чанарын хайлш /техник/
76 Бадмингтон Өдөн бөмбөг 77 Базальт Хүрмэн чулуу 78 Байт (цахим) Байт /цахим/ 79 Бакалавр Бакалавр 80 Балет Бүжгэн жүжиг 81 Баллистик Залуурт (цэргийн) 82 Банкнот Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас 83 Баннер Цахим зураг, хулдаасан зар, сурталчилгаа, уриа 84 Бар код Нууцуур [нууц үүр] 85 Барбекю Задгай шарагч Ил галд шарсан мах, шорлог 86 Бариста Кофены урлаг 87 Баритон Баргил хоолой 88 Баррель 159 литр (нефтийн), 1 торх 89 Бартер (барааг бараагаар солих) Арилжаа 90 Бас Аргил хоолой 91 Бассейн Шумбуур, голын ай сав 92 Батальон батальон /мотобуудлагын цэргийн/ 93 Бейсбол Модон бөмбөг, цохиурт бөмбөг 94 Бейсик Хялбарчилсан тэмдэглэгээ /цахим/, гол, үндсэн, суурь, ерөнхий, энгийн 95 Белли дэнс Гэдэсний дасгал, бэлхүүсний бүжиг 96 Бенедикт Буянтан 97 Бенчмарк Жишиг, шилдэг 98 Бестселлер Гүйлгээ сайтай ном, 99 Бетон Бетон, аргай 100 Биатлон Цанатай буучдын тэмцээн (буутай цаначин) 101 Бидон Хавчиг 102 Бизнес Бизнес /худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажил/ 103 Бизнес класс Бизнес ангилал
104 Бизнесмен Хувиараа хөдөлмөр /худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл/ эрхлэгч 105 Билборд Зарлалын самбар /зөвхөн урлагийн тоглолтын/ 106 Билдеринг Эгц хананд авирагч 107 Билет Тасалбар, пиу 108 Бинго Хонжворт сугалаа 109 Биотерроризм Био халдлага, био хядлага 110 Бирж Үнэт цаасны зах 111 Бифштекс Хайрсан мах 112 Блиц Товч, шуурхай, түргэн 113 Блог Цахим хуудас 114 Блүтүүт Блүтүүт, холбоос 115 Бобслей Шаахай чарга 116 Боди йог Бялдаржуулах бясалгал, төвлөрөх дасгал 117 Боди комбат - 118 Бодибилдинг Бялдаржуулах 119 Боевик Дайчин, тулаанч, зодоонч, зэвсэглэсэн дээрэмчид 120 Бойкотлох Үл тоомсорлох, үл ойшоох 121 Бойлер Ус халаагуур (сантехникийн) 122 Бойфрэнд Найз залуу 123 Больниц Эмнэлэг /ерөнхий нэр/ 124 Бонд Зээлийн бичиг, зээлийн баталгаа 125 Бонсай Байгаль чимэглээч, цэцэрлэгч 126 Бонус Урамшуулал, мялаалга 127 Борщ Улаан манжингийн шөл 128 Босс Эзэн, толгойлогч, дарга 129 Боулинг Өнхрүүш, бөмбөлдэй 130 Брезент Бэржээнх 131 Брейк Нахилзуур бүжиг
132 Бригад Баг, тасаг, гал 133 Брокер Зуучлагч 134 Брокли Цэцэгт байцаа 135 Брэнд Сор, шилдэг, манлай (бүтээгдэхүүн) 136 Брэнд менежер Сор бүтээгдэхүүний мэргэжилтэн 137 Будка Пүүтэг, харуулын байр, манааны шовгор 138 Буклет Барааны зарлал, барааны танилцуулга 139 Бульдог Бух нохой 140 Бум Шуугиан, дуулиан 141 Буфет Зуушийн газар 142 Бюрократизм Хүнд суртал, бусад руу түлхэх, хариуцлагаас зайлсхийх 143 Вай-фай Хөндий, хоосон, агааргүй, тусгаарласан 144 Вакуум 145 Вакуум савлагаа Агааргүй савлагаа 146 Вакуум сургалт Тусгаар[ласан] сургалт 147 Вакуум цонх Битүү[мжилсэн] цонх 148 Вакцин Дархлаажуулагч, сөргөөш, ерөндөг 149 Валют Гадаад [хатуу] мөнгө 150 Вампир Цус сорогч, цуслагч 151 Вандализм Соѐл түйвээгч, эвдлэгч, бусниулагч 152 Варени Жимсний чанамал, цэлцгий 153 Вариант Хувилбар 154 Варьете Хөнгөн урлаг 155 Ваучер Гэрчилгээ, батламж, тасалбар 156 Вектор Вектор (геометр) 157 Вена Хураагуур судас, титэм судас 158 Венч Эрсдэлтэй хөрөнгө оруулалт
159 Версия Хувилбар, таамаг 160 Видео Видео, дүрс бичлэг 161 Виз Вийз, хилийн зөвшөөрөл 162 Вино Дарс 163 Виртуоз Чадварлаг, гайхалтай 164 Вирус мэрээс 165 Виски Шарз 166 Витрин Үзүүлэн, үзмэрийн цонх, үзмэр, шилэн хорго 167 Волейбол Торон бөмбөг 168 Вэб Цахим сүлжээ 169 Вэбсайт Цахим сэтгүүл 170 Газ Хий 171 Гайд Хөтөч, улаач 172 Гала Ёслолын тоглолт, шилмэл цэнгүүн 173 Галерей Уран зургийн ордон 174 Галлон Галоон /3,78 литр- шингэний хэмжих нэгж/ 175 Гамбургер 3,78 литр /хэмжих нэгж/ 177 Гангстер Харгис хүн, зэвсэгт этгээд, дээрэмчин 178 Гандбол /хандбол/ Шидүүр бөмбөг, гар бөмбөг 179 Гемодиализын аппарат Хийбөр /хийбөөр/ 180 Гемофил Цусны өвчин 181 Ген Удамшлын нэгж (удамшил) 182 Генерал Генерал, жанжин 183 Генератор Цахилгаан үүсгүүр 184 Генетик Удамзүй 185 Геноцид Хоморголон устгах, аймаглан хөнөөх 186 Генсек Ерөнхий нарийн бичгийн дарга, ернарбич
187 Геополитик+ [а] Газарзүйн улс төрийн бодлого 188 Гербицид Ургамал устгагч 189 Гериатр+ [ия] Өтлөлтийн хам шинж, хөгшрөл, зөнөглөл 190 Герменевтик+ [а] Тайлбарзүй 191 Геронтолог Насжилзүй 192 Гигант Аварга, агуу, хүчирхэг, үлэмж, том, түүчээ, тэргүүлэх 193 Гигатонн Гигатонн 194 Гимнастик Гимнастик, дасгал 195 Гингивит Тагнайн үрэвсэл 196 Гладиатор Мэсчин 197 Глобализм Даяаршил- өргөмж утга Дэлхийшил- эгэл утга Тэлээшил- доромж утга 198 Глюкоз Чихэрт шингэн 176 Голден Алтан 199 Госпиталь Цэргийн эмнэлэг 200 Градус Хэм 201 Гража /Гараж/ Гарааш 202 Гранд Их, үлэмж, аварга, агуу 203 Гран-при Дээд шагнал, тэргүүн шагнал 204 Грант 205 Гранулома (Гранулѐма) Шүдний үрэвсэл 206 Графит Хар зураг 207 Губернатор Амбан захирагч, мужийн захирагч, амбан 208 Гүүгэл (Google) Гүүгэл 209 Даартс Шидүүр зүү 210 Дата Өгөгдөл (цахим) 211 Датапост Буухиа шуудан, бичил шуудан 212 Дебют Анхны, шинэ 213 Девальваци Мөнгөний үнэгүйдэл, ханшийн уналт (санхүү)
214 Деликатный Соѐлтой, боловсон 215 Деноминаци Мөнгөний шинэтгэл 216 Департамент Яам, газар 217 Депозит Депозит 218 Десант Агаарын цэргийн буулт, шүхэрчид 219 Деспотизм Дарангуйлал, харгислал 220 Детектив Адал явдалт 221 Дефляци Ханшны уналт 222 Диабет Шээрэн, чихрийн шижин 223 Диаграмм Жиших зураг 224 Диапазон Цараа 225 Дива (дуурьт) Дуурийн алтан гургалдай 226 Диверсификаци Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах 227 Дивидент Ногдол ашиг 228 Дивизион дивизион (их бууны) 229 Дижи /DJ/ Хөгжмийн цэнгүүний найруулагч 230 Дижитал Тоон 231 Дизайн Үзэмж, ур, хийц, 232 Дизайнер Хийц, загвар зохион бүтээгч 233 Дилер Үнэт цаас арилжаалагч 234 Динозавр Үлэг гүрвэл 235 Диплом Гэрэгэ, батламж, гэрчилгээ 236 Дипломат Дипломатч 237 Диск Цахим пянз, дийзэн хуурцаг, цахим ялтас 238 Дискант Цангинуур 239 Диско Диско /баар, бүжиг/ 240 Дисплей Дэлгэц 242 Диссертаци Эрдмийн зэрэг горилсон бүтээл, эрдмийн бүтээл 243 Дистрибьютор Төлөөлөн борлуулагч, гэрээт борлуулагч
244 Доктор Доктор 245 Доллар Доллар 246 Домен 1. Интернет эзэмшил 2. Ган хайлуулах зуух 247 Домкрат /данхраат/ Данхраат 248 Домофон Хаалганы утас, үүдэн харилцуур 249 Донор Хандивлагч, ивээн тэтгэгч, доонор /цусны/ 250 Допинг Сэргээш 251 Доцент Доцент, номч 252 Дрифт Машины шарвалт, шарваах урлаг, уран жолоодлого 253 Дром Дадлагын талбай, жолооны талбай 254 Евро Евро 255 Евроази Еврази 256 Жалюз Туузан хөшиг 257 Жанр Төрөл, зүйл 258 Жендер Хүйсийн харьцаа 259 Жийнс/ женс Ёрог [даавуу] 260 Заал Танхим 261 Зигот Эвцэл эс 262 Зип код Бүсчлэлийн дугаар 263 Зомби Босоолон (Хүнд гэм хоргүй босоо ороолон) 264 Зумба Галбиржуулах бүжиг 265 Изотоп Изотоп 266 Икебана Цэцэгчин 267 Имиж Төрх, дүр төрх, өөрийн өнгө төрх 268 Имижмейкер Дүрвэл, Зөвлөх /тухайн хүний гадаад төрх, биеэ авч явах байдал, алдар нэртэй болох талын зөвлөх/ 269 Импичмент Итгэлийн хэлэлцүүлэг 270 Имплант Суулгац /анагаах/
271 Импорт Импорт 272 И-мэйл Цахим шуудан, цахим хаяг 273 Индекс Илтгэц 274 Индикатор, датчик Тодорхойлогч, дохиологч, илрүүлэгч, мэдээлэгч 275 Инкубатор Торниулагч, өсгөгч 276 Инноваци Шинэ арга, шинэ технологи, шинэ хандлага 277 Инсекцид Шавьж устгах бодис, шавьжны ерөндөг 278 Инстинкт Зөн, совин /Амьтны/ 279 Институт 1/ дээд сургууль, хүрээлэн, 2/ байгууллага, төв 280 Институци Бүтэц дэх байгууллага, нэгж, 281 Инструментал Хөгжмийн бүтээл, багажны иж бүрдэл 282 Интерактив Харилцан үйлчлэл, харилцаа 283 Интервал Зай (мөр хоорондын), ижил хэмжээт зайнууд, ижил хэмжээт хугацаанууд 284 Интервенц Довтолгоо, түрэмгийлэл, сөрөг үйлдэл, хамгаалах 285 Интервью Ярилцлага 286 Интернет Цахим сүлжээ, цахим мэдээ, мэдээлэл 287 Интерпол Интерпол (Олон улсын цагдаагийн байгууллага) 288 Интерференц 1/ хэлний нөлөө, 2/ технологийн сүлэлдэл (ШУ) 289 Интерфэйс Цахим холбоос, харилцах хэсэг 290 Интерьер Байр, байшингийн дотоод засал 292 Интрига Үймүүлэх, өдөөн хатгах 293 Инфляц Ханш уналт 291 Инч, дюйм Ямх /2,54 см/ 294 Ипотекийн зээл Хөрөнгийн барьцаат зээл 295 Ишеми Зүрхний шигдээс 296 Йог Иог 297 Кабарет Уушийн газар
298 Кабелийн телевиз Шугамын телевиз 299 Кабинет Өрөө, тасалгаа, өргөө 300 Кадастр Бүртгэл (газрын, салхины, усны гм) 301 Казначей Сан хөмрөг, хөмрөгч 302 Кайф Сэтгэл ханах 303 Какао Какао 304 Калори Илчлэг 305 Камер - Шоронгийн өрөө - Дүрс бичүүр, дүрсүүр 306 Кампани Аян (сонгуулийн-, атрын -) 307 Кампус Оюутны хотхон 308 Кандидат Горилогч, дэвшигч [Сонгуулийн нэр дэвшигч, эрдмийн зэрэг горилогч] 309 Канон Хувилагч 310 Канцлер Канцлер /каанцлер/ ерөнхий сайд (Германд) 311 Караоке Дуурай 312 Карат Цэн /0,2 гр үнэт чулуу, алтны цэвэр агуулгын хүндийн хэмжүүр, Монголынх 0,3 гр/ 313 Каратэ Гар тулалдаан 314 Карго Ачаа илгээмж 315 Кардио Кардио, зүрх 316 Каркас Араг бие, араг яс (барилга) 317 Карри Чинжүү, амтлаг чинжүү 318 Карт -Хөзөр -Цахим гэрчлээ 319 Карьер 1. Ил уурхай 2. Албан тушаалын шат 320 Кассет Хуурцаг 321 Каталог Товъѐог 322 Катеринг үйлчилгээ Явуулын үйлчилгээ 323 Кафе, кафетерий Зуушийн газар 324 Кашмер /кашемир/ Ноолуур 325 Квадрат метр, квадрат ки Ам дөрвөлжин метр, ам, дөрвөлжин ам
326 Кворум Ирц 327 Квот Хувь, хэмжээ, хязгаар, харьцаа 328 Кейс - Гар цүнх (бичиг баримт хадгалах) - Цүнх (хөгжмийн зэмсэг хадгалах) 329 Кекс Цоозгой 330 Кѐрлинг Мөсний шагай /спорт/ 331 Кибер довтолгоон Цахим халдлага 332 Кибернетик Залуурзүй 333 Кимчи Чимчиг 334 Кирил үсэг Кириллжин үсэг 335 Кластер Бүлэг, эвсэл, жигүүр, гал, баг 336 Клиник Эмнэлэг /хэвтүүлж эмчилдэг/ 337 Клип Богино зохиомж, телзүүш 338 Клиринг Бэлэн бус төлбөр (банк) 339 Клонаци Эд, эс хувилах, эд, эс олшруулах 340 Клуб Цэнгүүний газар, улаан булан 341 Коалиция Эвсэл, холбоо 342 Ковбой Зэвсэглэсэн үхэрчин, зэвсэглэсэн тууварчин 343 Код Нууцлуур, оньс [тоогоор бол] 344 Кодекс Хууль, дүрэм, хуулийн эмхэтгэл 345 Кока Кока 346 Кока-кола Кока кола 347 Кокс Кокс [чулуужсан нүүрс] 348 Коктейль Найрмаг 349 Кола Кола 350 Коллеж Коллеж, Дээд, дунд мэргэшүүлэх сургууль 351 Колони -Хараат улс -Суурьшил /Тухайн орны эзэн гүрний [колоничлонгч] иргэдийн бөөнөөр суудаг газар/
ТХЗ-ийн Ажлын алба


















