Түгжрэлээс болж жил бүр 3 их наяд төгрөг алдаж байна
"Цагийн хүрд" хөтөлбөр энэ долоо хоногт "Улаанбаатар хотын авто замын түгжрэл, шийдэл" сэдвээр сурвалжилга бэлтгэн үзүүлж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" хөтөлбөр энэ долоо хоногт "Улаанбаатар хотын авто замын түгжрэл, шийдэл" сэдвээр сурвалжилга бэлтгэн үзүүлж байна.
Энэ удаа алдагдсан боломж болон дэд бүтцийн бүтээн байгуулалт сэдвийг онцоллоо.
Манай улс жилдээ эдийн засгийнхаа 8 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн түгжрэлийн улмаас алдаж байна.
Энэ нь бүх айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ гэрэл цахилгааны төлбөрийг 2.5 жилд даах хэмжээний мөнгө. Тиймээс нийслэлийн удирдлагын зүгээс түгжрэлийг бууруулахын тулд энэ жил 22 төсөл хэрэгжүүлэхээр болжээ.


















