Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг татан оролцуулахыг үүрэг болголоо

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Онцгой байдлын газар дээр ирж түймрийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр тэрбээр, аймгийн хэмжээнд гарч буй түймрийн нөхцөл байдлын мэдээллийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг татан оролцуулахыг үүрэг болголоо
Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг татан оролцуулахыг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Онцгой байдлын газар дээр ирж түймрийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр тэрбээр, аймгийн хэмжээнд гарч буй түймрийн нөхцөл байдлын мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж байх, мөн тухайн түймэр гарч буй сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг түймэр унтраах ажиллагаанд татан оролцуулахыг Онцгой байдлыг газрын дарга болон сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн шаардлагатай багаж техник хэрэгсэл, шатаж тослох материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах