Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түймэрт өртсөн малчид, орон нутагт 13 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ

Түймэрт өртсөн малчид, орон нутагт 13 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймэрт өртсөн малчид, орон нутагт 13 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ
Түймэрт өртсөн малчид, орон нутагт 13 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Зүүн аймгуудад ажилласан Улсын Онцгой комиссын дүгнэлтээр түймэрт өртсөн малчид, орон нутагт нийт 13 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган суман дахь улсын нөөцийн цэгт хадгалагдаж байгаа 730 тонн өвсийг малчдад үнэгүй олгохоор болсон. Одоогоор өвс, тэжээлийн нөөцийг малчдад хүргэж өгөх ажлыг тухайн орон нутгаас зохион байгуулж байна гэж салбарын яамнаас мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун ярилаа.


Хуваалцах