Түймрийг унтрааж чадаагүй байна
Дөрөвдүгээр сарын 18-ны 23:00 цагийн орчимд Дорнод аймгийн Дарьганга сумын Сэнжит гэдэг газраас гарсан түймрийг өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар унтрааж чадаагүй байна.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 18-ны 23:00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Сэнжит гэдэг газраас гарсан түймрийг өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар унтрааж чадаагүй байна. Түймэр Эрдэнэцагаан сумын нутагт асаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл хүнд, салхины хурд 12-14 м/сек байгаа учир түймрийг унтраахад амаргүй байгаа аж.
Урьдчилсан мэдээгээр Шилийн богд орчимд тэнгэр тахих зан үйл үйлдэж байсан иргэд гал алдсан гэх мэдээлэл байгаа ч түймрийн шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Иймд иргэдийг хаврын хуурайшилтын үед анхаарал болгоомжтой байж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

"Монголын мэдээ" сувгийн Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч Т.Одончимэг


















