Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түймрийг унтраахаар ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг долоон аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 24 га ой, 31984 га хээр, нийт 32008 га талбай шатсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймрийг унтраахаар ажиллаж байна
Түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг долоон аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 24 га ой, 31984 га хээр, нийт 32008 га талбай шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 253 алба хаагч, 21 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 21 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 610 иргэн, 69 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 884 хүн, 92 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан байна.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах