Түймрийн аюулаас хүний амь аварсан залууд “Toyota Tundra” бэлэглэхээр болжээ
Өргөн цар хүрээ хамарсан гал түймрийн аюулд нэрвэгдээд байгаа Калифорни мужид томоохон байгалийн гамшгийн дэглэм тогтоосноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан талаар бид өмнө мэдээлсэн.
Мэдээллийн алба

Өргөн цар хүрээ хамарсан гал түймрийн аюулд нэрвэгдээд байгаа Калифорни мужид томоохон байгалийн гамшгийн дэглэм тогтоосноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Калифорни мужид дэгдээд буй их түймрийн үеэр нэгэн залуу машиныхаа тусламжтай амьд гарчээ.
Түүнчлэн тэрбээр машиныхаа тусламжтай түймэрт өртсөн эмнэлгээс хоёр удаа хүмүүсийг аюулгүй газар тээвэрлэжээ. Ийн амьд гарсандаа баярласан залуу “Toyota Tundra” маркийн автомашинаа “магтсан” пост өөрийн инстаграмм хуудсандаа байршуулсан байна. Харин түүний энэ мэдээллийг уншсан “Toyota” корпорацынхан түүнд шинэ “Toyota Tundra” бэлэглэхээр болжээ.


















