Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай үзэл баримтлалын төслийг дэмжлээ

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, батлуул

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай үзэл баримтлалын төслийг дэмжлээ
Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай үзэл баримтлалын төслийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, батлуулахыг дэмжлээ.

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрөөс төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлан зохицуулах, үйл ажиллагааг хянах, тоглогчийг мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, өртөмтгий тоглогчийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төсөл 7 бүлэг, 32 зүйлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдах Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг батлах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах замаар зохицуулалт, хяналтын механизмыг хэрэгжүүлнэ.

Хуваалцах