Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо
Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ. Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын зураг болон жагсаалт хэлбэрээр системээс харах боломжтой аж.

Төлбөртэй зогсоолын үйлчилгээ албан ёсоор үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн баяжилтыг нийслэлийн Автозамын хөгжлийн газар хариуцан ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Хуваалцах