Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Төлчин хүүхэд" арга хэмжээнд 81 хүүхэд хамрагдав

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд төв суурингийн хүүхэд багачуудад монгол ёс заншил, соёл, мал аж ахуйн арга ухаанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төлчин хүүхэд" арга хэмжээнд 81 хүүхэд хамрагдав
"Төлчин хүүхэд" арга хэмжээнд 81 хүүхэд хамрагдав. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд төв суурингийн хүүхэд багачуудад монгол ёс заншил, соёл, мал аж ахуйн арга ухаанд суралцуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Төлчин хүүхэд” арга хэмжээнд өнгөрсөн жил 43 хүүхэд хамрагдаж байсан бол энэ жил 81 хүүхэд оролцож байна.

Даланзадгад сумын зургаан сургуулийн 24 хүүхэд 12 малчин айлд очиж мал аж ахуйтай танилцан, төл малын ажилд суралцаж ирээд сургууль тус бүртээ сурсан мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж, үеийн найз нөхөддөө сурталчлахаар боллоо. Төлчин хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр аав, ээжтэйгээ зөвшилцөн энэхүү арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд 5 хоногийн хугацаанд олон зүйлийг сурч ирнэ гэдгээ илэрхийлж, зохион байгуулагчид хүүхдүүдээ хүргэж өгөхөөр явлаа.

Хуваалцах