Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Түлэнхийн төв”-ийн барилгыг буулгана

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг барих ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард багтаан сонгон шалгаруулахаар болжээ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани тус эмнэлгийн барилгын ажлыг хийж эхлэх аж.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түлэнхийн төв”-ийн барилгыг буулгана
“Түлэнхийн төв”-ийн барилгыг буулгана. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг барих ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард багтаан сонгон шалгаруулахаар болжээ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани тус эмнэлгийн барилгын ажлыг хийж эхлэх аж.

Одоогийн байдлаар “ЭЗТ” ХХК барилгын үндсэн хийц бүтэц, дотор гадна орон зайн төлөвлөлт, дотор цахилгаан, цэвэр бохир ус,өрөө тасалгааны зохион байгуулалт, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн боловсруулаад байна. Мөн түүнчлэн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл хийгдэж, хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгджээ.

Дашрамд дурьдахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид тус барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан билээ. Мөн Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргасан юм.

Түлхүүр үг:түлэнхий
Хуваалцах