Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ
"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг юм.

Тэгвэл энэ давааг иж бүрэн шинэчлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилсан "Шинэ хөдөө" төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэх гэж байна.

Хуваалцах