Төмрийн хүдэр боловсруулж эхлэнэ
Бор-Өндөрийн уурхай энэ сарын 15-наас төмрийн хүдэр боловсруулж эхэлнэ.
Мэдээллийн алба

Бор-Өндөрийн уурхай энэ сарын 15-наас төмрийн хүдэр боловсруулж эхэлнэ. Манай улсын жоншны экспортын 97, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг байсан уг уурхайг өнгөрсөн хавар ажиллагааг нь зогсоосон бөгөөд одоогоор жоншныхоо дөнгөж 30 хувийг гаргаж байгаа аж.
Тиймээс уурхайн хэвийн ажиллах эдийн засгийг бүрдүүлэх үүднээс баргилтын төмөр боловсруулахаар техник технологио өргөтгөн фабрик байгуулсан байна. Уг фабрик жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулж, 300 мянган тонн төмрийн баяжмал гарган авах чадамжтай аж.


















