Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Төмсний үйлдвэр барьж байна

"Буянт баялаг өгөөж" ХХК-ийн тариаланчид, бусад хүн хувь нийлүүлэн, Ховд аймгийн Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барьж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмсний үйлдвэр барьж байна
Төмсний үйлдвэр барьж байна. Зураг: МҮОНРТ

"Буянт баялаг өгөөж" ХХК-ийн тариаланчид, бусад хүн хувь нийлүүлэн, Ховд аймгийн Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барьж байна.

Энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг үйлдвэр цагт 150 кг төмс боловсруулах хүчин чадалтай юм.

Одоогоор үйлдвэрийн 80 хувийг бариад байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 269 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү үйлдвэрт төмсний гурил, цардуул, чипс, шарсан төмс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх агаад 25-35 хүн ажиллах юм байна.

Хуваалцах