Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ.

Уг тогтоолын төслийг Засгийн газраас зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хаалттай хэлэлцэж буй хуулийн төслийн гол агуулга нь төмөр замын царигийн асуудал ямар байх талаар юм.

Хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын зүгээс хуралдааныг хаалттайгаар хийх горимын санал гаргаж түүний саналыг гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэн.

Хуваалцах