Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал боллоо.

Ингэснээр, Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм.

Энэхүү том төслийн ээлжит хөрөнгө оруулалт болох машин мeханизм, тeхник тоног төхөөрөмжүүд орж ирлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах