Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түнхний үе солих хагалгааны дараах дасгал

Хагалгааны дараах тав дахь хоногоос хийх дасгал хөдөлгөөн хийж эхлэхийг анхаарна уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түнхний үе солих хагалгааны дараах дасгал
Түнхний үе солих хагалгааны дараах дасгал. Зураг: МҮОНРТ

Түнхний үе солих хагалгааны дараах дасгалыг та бүхэнд хүргэж байна. Хагалгааны дараах тав дахь хоногоос хийх дасгал хөдөлгөөн хийж эхлэхийг анхаарна уу.

■ Энэ хугацаанд хөлийг аль болох шулуун байлгахаас зайлсхийх хэрэгтэй.

■ Дасгалыг хийх үедээ удаан зөөлөн хөдөлгөөнөөр хийнэ.

■ Өдөрт 2-3 удаа хийх ба нэг дасгалыг 10-н тооны давтамжтай хийнэ.

ТҮНХНИЙ ҮЕНИЙ ДАЛАЙЦ БОЛОН БУЛЧИНГИЙН ХҮЧ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Шагайгаагаар эргүүлээрэй

Түнхний үеэ холдуулж ойртуулаарай

Өсгийг өргөхгүй өвдөг түнхээр нугалаарай

Өвдөгний үеэр тэнийлгээрэй

ХОРИГЛОХ ЗҮЙЛ

  • Түнхний үеэр 90°-аас дээш нугалах хөдөлгөөн хийж болохгүй.

  • Намхан ор сандал дээр суухгүй

  • Үдээс үдэх гутал өмсөх үед бөхийх хөдөлгөөн хийхгүй.

  • Протезтой талруу муруйх мушгих хөдөлгөөн хийхгүй.

  • Явган сууж болохгүй.

  • Хөлийг ачиж суух, хэвтэх үед хөлийг чагталж тавихгүй байх ёстой.

  • Эдгээр хөдөлгөөнийг хийсэн тохиолдолд мултрах аюултай.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Суугаагаас босох үед: Түнхний үе солих хагалгаа хийлгэсэн талын хөлийг нөгөө хөлнөөс урагш тавина

Шатаар өгсөж уруудах үед: Эхлээд хоёр гарын хүчийг ашиглан түнхний үе солиулах хагалгаа хийлгэсэн талд дэмжпэг өгч эрүүл талын хөлөөр өгсөж хагалгаа хийлгэсэн талаар буух ба 1 таягтай өгсөж уруудах ёстой.

Эх сурвалж: ГССҮТ

Хуваалцах