Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр хамгаалах байранд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Хүний эрхийн Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр хамгаалах байранд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ
Түр хамгаалах байранд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа Түр хамгаалах байранд хяналт шалгалт хийсэн юм.

Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй иргэдийн хүний эрхийн хэрэгжилт, тус хамгаалах байрны нөхцөл нь олон улсын болон дотоодын стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх, иргэдийн эрхийг баталгаатай хангуулах зорилгоор хийгдсэн уг хяналт шалгалтын дүнгийн хурал ХЭҮК-ын сургалтын танхимд боллоо.

Дүнгийн хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа, Түр хамгаалах байрны дарга, ахмад Д.Сэржмядаг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэж холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуваалцах