Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ- тогтоолын төслийн эцсийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ- тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулттай гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын саналыг дэмжин тогтоолыг эцэслэн баталсан юм.

Хуваалцах