Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Мэдээллийн алба


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын дагуу сонгон шалгаруулна.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх бөгөөд оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот. Утас: 9565-9448Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХКБанк: Худалдаа хөгжлийн банкДансны дугаар: 470013601Үнийн дүн: 4 500 000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгГүйлгээний утга: УБХК2022/11-06, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.Утас: 7777-0002, 95659448 (ажлын цагаар)Mail: info@ubdc.mnWeb: www.ubdc.mn“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК


















