Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.

Дэд хороог Үндэсний хөгжлийн дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.

Хуваалцах