Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр сургалтаар мэргэжил олгохыг МСҮТ-д шилжүүлжээ

Түр сургалтаар мэргэжил олгодог байсныг энэ жилээс мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд шилжүүлсэн гэж албаны хүн хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр сургалтаар мэргэжил олгохыг МСҮТ-д шилжүүлжээ
Түр сургалтаар мэргэжил олгохыг МСҮТ-д шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Түр сургалтаар мэргэжил олгодог байсныг энэ жилээс мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд шилжүүлсэн гэж албаны хүн хэллээ. Хөдөлмөрийн яам "Хөдөлмөрийн төв бирж"-ээрээ дамжуулан түр сургалтын газруудтай гэрээ байгуулан ажил мэргэжилгүй хүмүүст мэргэжил олгож эхэлсэн.

Гэвч энэ сургалт явахгүй байна гэсэн санал гомдол гарч байгаа юм. Бид энэ талаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Гантулгаас тодруулахад "Энэ жилээс эхлэн мэргэжил сургалтын төвүүдээр дамжуулан сургалтаа явуулдаг болсон" гэлээ.

Хуваалцах