Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түргэн тусламжийн дуудлагын 11 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний байдал, эрүүл мэндийн тандалтын нэгжүүдээс хийж буй харуулдан тандалтын явц, байдалд хийсэн дүн шинжилгээ, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга зам,

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түргэн тусламжийн дуудлагын 11 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна
Түргэн тусламжийн дуудлагын 11 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний байдал, эрүүл мэндийн тандалтын нэгжүүдээс хийж буй харуулдан тандалтын явц, байдалд хийсэн дүн шинжилгээ, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга зам, томуугийн дэгдэлтийн хариу арга хэмжээний талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийлээ.

Харуулдан тандалтын мэдээгээр тус аймгийн хэмжээнд 41 дэх 7 хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэг 3248, үүнээс 70 буюу 2.1 хувь нь томуу, томуу төст өвчтэй тохиолдол бүртгэгдсэн, нийт 133 хэвтэгсдийн 17 буюу 12.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэгсэд эзэлж өмнөх 7 хоногоос 6.3 хувиар нэмэгдсэн, түргэн тусламжийн 283 дуудлагын 32 буюу 11 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага, эзэлж өмнөх 7 хоногтой харьцуулахад, 1.5 хувиар буурсан байна.

Хуваалцах