Түргэн тусламжийн шинэ автомашинтай боллоо
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгч нарт гардуулж, алтан шар зам өлзийтэй байхыг ерөөлөө.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Мандал Сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин өглөө.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгч нарт гардуулж, алтан шар зам өлзийтэй байхыг ерөөлөө.


















