Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав

Иргэдийг эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах үүднээс автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажил 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав
Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав. Зураг: МҮОНРТ

Иргэдийг эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах үүднээс автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажил 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн.

Тухайлбал дүүргийн хэмжээнд 7 байршилд автобусны буудлын зогсоолын цогц байгууламжийг угсрах ажил эхлэх гэж байгаа. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын харилцааны алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгав.

Тодруулбал, Сансарын ШТС-ын хойд автобусны буудлын зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан 8 ТҮЦ-ийг, Сансарын ШТС-ын урд талын 7 ТҮЦ-ийг нүүлгэлээ. Харин Монголын худалдаачдын холбооны гишүүн нэг ТҮЦ-ний эзэн бусдын эрх ашгийг зөрчин, нүүлгэлтийн ажилд санаатайгаар саад учруулж байгаа аж.

Хуваалцах