Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн албан хаагч нар бэлэг авах боломжгүй болно

Тайланд Улс “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль” баталснаар төрийн албан хаагч нар бусдаас бэлэг авах боломжгүй болно. Маш жижигхэн бэлэг авсан ч 5 хүртэлх жилийн хорих ял оноохоор шинэ хуулийн төсөлд тусгажээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албан хаагч нар бэлэг авах боломжгүй болно
Төрийн албан хаагч нар бэлэг авах боломжгүй болно. Зураг: МҮОНРТ

Тайланд Улс “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль” баталснаар төрийн албан хаагч нар бусдаас бэлэг авах боломжгүй болно. Маш жижигхэн бэлэг авсан ч 5 хүртэлх жилийн хорих ял оноохоор шинэ хуулийн төсөлд тусгажээ. Одоогоор Үндэсний хууль тогтоох ассемблейн эхний хэлэлцүүлгийг даваад байгаа уг хуулийн төсөл нь төрийн албан хаагч болон түүний шууд гэр бүлийн гишүүд бусдаас бэлэг, ашиг хонжоо, санал, тусгай хямдрал авах, хүүгийн хөнгөлөлт зэрэг эдлэхийг хориглоно. Түүнчлэн дотны найзууд, гэр бүлийн гишүүдийн хоорондох дээрх харилцаанаас болж төрийн албан хаагч эрүүгийн ял сонсоход хүрэхээр байна.

Энэхүү хууль нь тус улсын авлигатай тэмцэх зорилго, шаардлагын нэг илрэл боловч олон сая төрийн албан хаагчдын өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Саяхан зохион байгуулсан хуулийн төслийн талаарх санал солилцох уулзалтаар Нийтийн эрүүл мэндийн яамны нэгэн ажилтан “Бид бүгд нийгмийн болон хувийн амьдралтай, ойр дотны найз нөхөд, хамаатнуудтай. Тэднээс ирүүлэх сайхан сэтгэл, бэлэг сэлт хүртэл энэ хуулиар хориглогдох хэрэг үү?” хэмээн асуужээ. Гэвч хууль боловсруулагчид хууль илүү хатуу байх тусмаа авлигаас үр дүнтэй сэргийлж чадна гэсэн байр суурин дээрээ бат зогсч байна.

Хуваалцах