Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албан хаагчид энэ сарын 25-27-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг болж байгаатай холбогдуулан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 17-нд өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албан хаагчид энэ сарын 25-27-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Төрийн албан хаагчид энэ сарын 25-27-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг болж байгаатай холбогдуулан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 17-нд өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.Хуралдаанаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун команд штабын сургуулилалтын ач холбогдол зорилгыг албан хаагчид болон иргэдэд ойлгуулах, энэ сарын 25-27-ны өдрүүдэд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан эхнээсээ хариуцлагатай хяналттай ажиллах, санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй ажиллах, гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийж байгаа ажлуудаа байгууллагууд иргэдэд урьдчилан сурталчилж иргэдийг олноор нь хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг анхааруулсан юм.Харин Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад аймгийн удирдлагуудад урьдчилж мэдэгдэж байх, төрийн албан хаагчийн тухай шинэчилсэн хуулийн ажилтнууддаа танилцуулах, судлуулах, харилцаа хандлагатаа анхаарч иргэдийн дунд төрийн албаны нэр хүндийг унагахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн АЗДТГ сумдтай онлайнаар хурал хийх бүрэн боломжтой болсон тул байгууллагууд ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй онлайн хурал зохион байгуулж болно гэдгийг дуулгалаа. Ингэснээр төсвийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой юм.Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Хуваалцах