Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө
Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд боллоо.

Уг үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 албан хаагч оролцож "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөлөө.

Ингээд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн хамт олондоо төрийн албаны нэр хүнд, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, Монголын ард түмний төлөө зүтгэхийг ерөөж аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах