Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын долоон ажилтан Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн баярын өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын долоон ажилтан Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн баярын өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө. Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад эзэмшсэн мэргэжил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулахаа андгайллаа.
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.


















