Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ

Ногоон бүсийн Өгөөдэй танхимд болсон тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг болон төрийн бусад төв байгууллагыг төлөөлсөн 130 гаруй эмэгтэй оролцлоо.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Жендерийн Үндэсний Хороо, Канад–Монголын MERIT төсөл хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форумыг зохион байгууллаа.

Ногоон бүсийн Өгөөдэй танхимд болсон тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг болон төрийн бусад төв байгууллагыг төлөөлсөн 130 гаруй эмэгтэй оролцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл оролцож, төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, туршлага солилцов.

Хуваалцах