Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ

"Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ" гэсэн асуулт төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд олонтаа ирдэг байна. Тэгвэл 2018 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ
Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ. Зураг: МҮОНРТ

"Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ" гэсэн асуулт төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд олонтаа ирдэг байна. Тэгвэл 2018 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага” хэмээх энэхүү ном нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд худалдаалагдаж байгаа юм.

Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон тул төрийн албаны шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргаад байна. Энэ жил хэвлэгдэн гарсан гарын авлагад Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зэргээс боловсруулсан сорилууд шинээр нэмэгдсэнээрээ онцлог.

Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэх иргэдийн ширээний ном болсон энэхүү гарын авлагыг албан хэрэгцээнд, нийтийн хэрэгцээнд гэсэн хоёр хувилбараар боловсруулсан байна. Төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас 21-с доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд нээлттэй зарладаг журамтай. Энэ оны 6 дугаар сарын 15-наас хойш зохион байгуулж буй төрийн албаны шалгалтыг шинээр хэвлэгдэн гарсан номын дагуу авч байгаа.

Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны шалгалтын тогтолцоо өөрчлөгдөж байгаа бөгөөд төрийн албанд анх ороход ерөнхий шалгалт, албан тушаал дэвших үед тусгай шалгалт авахаар хуульчилсныг ташрамд дуулгая.

Хуваалцах