Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны шинэчлэлийг хэмнэлтийн бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ

Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 19-ний өдөр төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны шинэчлэлийг хэмнэлтийн бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ
Төрийн албаны шинэчлэлийг хэмнэлтийн бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 19-ний өдөр төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт яамдын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар болон аймаг дүүрэг, агентлагийн удирдах ажилтнууд оролцож, төрийн албанд хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого болон Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хэмнэлтийн бодлогын тодорхой зорилтоос танилцуулсан юм.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэ үеэр төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлж, манлайлан ажиллаж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхийг онцлоод “Төрийн албаны шинэтгэл тасралтгүй үргэлжлэх ёстой. Ингэхдээ тулд залуусын дуу хоолой, иргэдийн шаардлагыг хүндэтгэн үзэж, цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч ажиллах нь бид бүхний хувьд нэн чухал байна. Иймд цаашид Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийг хэмнэлтийн бодлого, хүний нөөцийн шинэчлэлтэй холбон хослуулан хэрэгжүүлнэ” гэв.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн Б.Идэрчулуун, Ц.Амартөгс болон яам, агентлагуудын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, аймгийн засаг даргын тамгын газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах