Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

Элчин сайд Кэтрин Ивкоф ардчилсан нийгмийн тулгуур болсон төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэн чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаа талаар дурдав.

Уулзалтын үр дүнд төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг ойрын хугацаанд төлөвлөн зохион байгуулахаар харилцан тохиров гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах