Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон аймаг, нийслэлийн ЗДТГ-ын дарга нар Үндэсний төв архивын сан хөмрөгтэй танилцлаа
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хүний нөөцийн чадавхийг сайжруулах замаар хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Төрийн бүтээмж-төрийн албаны хүний нөөцийн удирдлага” сургалтыг 2022 оны 10 дугаар сар
Мэдээллийн алба

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хүний нөөцийн чадавхийг сайжруулах замаар хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Төрийн бүтээмж-төрийн албаны хүний нөөцийн удирдлага” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 07-08-ний өдөр зохион байгуулсан.
Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон тус сургалтад оролцсон 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал Архивын ерөнхий газрын үйл ажиллагааны тухай товч танилцуулга хийв.
Зочид үндэсний архивын сан хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт баримтын дээжис, тусгай төрлийн тээгчтэй баримтын хадгалалт хамгаалалт, архивын баримтын сэргээн засварлалт, бичил үзэсгэлэн, лавлагаа үйлчилгээний ажилтай танилцлаа.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар


















