Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 12 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 12 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраар ахлуулан байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуваалцах