Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн болон төрийн бус цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна

НМХГ-ын даргын баталсан 02-01/96 тоот Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд 6.1 кодтой хяналтын хуудсаар төлөвлөгөөт шалгалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн болон төрийн бус цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна
Төрийн болон төрийн бус цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын даргын баталсан 02-01/96 тоот Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд 6.1 кодтой хяналтын хуудсаар төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар төрийн бус өмчийн “Тэнгэрлэг хүүхдүүд”, “Ундараа”, “Бяцхан хун”, “Гурван хөгжил” цэцэрлэгүүд зориулалтын бус, орон сууцны нэг давхарт байрлаж, замын тэмдэг тэмдэглэгээ, орох гарах хаалганы шат довжоог хальтиргаанаас хамгаалаагүй, сургалтын зориулалттай биеийн тамирын болон тоглоомын талбайгүй, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон тоног төхөөрөмж, хэрэгслүүд байрлуулж тохижуулаагүй, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан ээлтэй орчинг бүрдүүлээгүй байгаа нь СӨБ-ийн байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага MNS6558:2015 стандартын холбогдох заалтуудыг зөрчиж байна.Илэрсэн зөрчилд “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтаар торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллаж байна.Шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах