Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн дээд одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ойн хурлын үеэр зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Төрийн дээд одон, медалиар шагналаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ойн хурлын үеэр зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар гардуулав.МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ

Говь-Алтай аймгийн харьяат Рэнцэндоржийн Цогтбаатар

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНӨвөрхангай аймгийн ахмад мал зүйч Мананмандахын Баясах,Өвөрхангай аймгийн Бүрд сумын ахмад мал зүйч Галсангийн Цэнд-Аюуш

АЛТАН ГАДАС ОДОНӨвөрхангай аймгийн Мал эмнэлгийн үржлийн нэгжийн их эмч Доржготовын Цэцгээ,Дорноговь аймгийн малын эмч Норовсамбуугийн Найдандорж

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬДундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Баатарын Мөнхжаргал,Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Гүрдамдиний Гантөмөр,Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн Минжүүрдоржийн Анхныбаяр,Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн мэргэжилтэн Цэвгээгийн Эрдэнэцэцэг,“Агриматко” ХХК-ийн малын эмч Наранмандахын Эрдэнэмөнх

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГДорнод аймгийн Цагаан- Овоо сумын мал зүйч Ренчингийн ЗоригтбаатарЭх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах